Р.ОЮУН

"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Нээлттэй Сэлэнгэ" аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймагт шилжин суурьших хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг дэмжин мэдээ, мэдээллээр хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгууллаа. "Нээлттэй Сэлэнгэ" арга хэмжээ 17, 18-нд Монгол бөхийн өргөөнд үргэлжилнэ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, уул уурхай, аялал жуулчлал, сумд, агентлагуудын үйл ажиллагаа, "Сэлэнгэ сайхан нутаг" гэрэл зургийн үзэсгэлэн, Сэлэнгэ аймгаас төрсөн урлагийн алдартнуудын тоглолт, улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болно.  

"Хөгжлийн хурдасгуур Сэлэнгэ аймагт" сэдвээр Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн илтгэл тавилаа.

"Тэрбум мод" хөдөлгөөний үр дүн, цаашдын зорилт, боломжуудын талаар Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа танилцуулсан юм.  

Хөдөөгийн сэргэлт, тариалангийн бүс нутагт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун танилцууллаа. 

Эх сурвалж www.polit.mn