Р.ОЮУН
Шийдвэр гаргах түвшин ажиллах, өөрчлөлтийг түүчээлэх зорилготой эмэгтэйчүүд хөгжлийн бодлогын асуудлаар хэлэлцэж, хувийн болон хамтын улс төрийн бодлогоо илэрхийлэхэд нь орон зай болж, индэр олгох зорилготой "Өөрчлөлтийн замын зураг" бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ хэлэлцүүлэг нь сэдэвчилсэн бодлогын асуудлуудаар эмэгтэйчүүд өөрсдийн баайр суурь, шийдлүүдийг дэвшүүлж, хэлэлцүүлэх, харилцан суралцах, урам өгөх зорилготой Ардчилал ба засаглал, Байгаль орчин ба хотжилт, Эдийн засаг ба ажил эрхлэлт, Нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд болсон юм. Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээг КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн дэмжлэгтэйгээр "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ, "Монфемнэт үндэсний сүлжээ" ТББ-ын консорциумаас зохион байгуулсан юм.
Эх сурвалж www.polit.mn