З.БАТЦЭЦЭГ

-Дуудах үнэ 50 мянган фунт стерлинг байна-

 

Хатан хаан II Элизабетын ихэвчлэн унаж байсан 2004 оны Range Rover Vogue машиныг Их Британид дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дуудлагын үнэ 50 мянган фунт стерлинг гэж Iconic Auctioneers дуудлага худалдааны төвийн цахим хуудсанд мэдээлжээ.

18 жилийн хугацаанд II Элизабет машинаар 175 мянга гаруй км замыг туулсан. Хатан хаан Шотландын Балморал шилтгээн эсвэл Английн Виндзор шилтгээнд байх үедээ энэхүү Range Rover-ийг жолоодож байжээ.

Дуудлага худалдааны газар Range Rover-ийн энэ хувилбарыг тусгайлан хатан хаандаа зориулан сайжруулсан гэж тэмдэглэжээ. Жишээлбэл, арын суудал болон багажны хооронд торон хуваалт байдаг бөгөөд ингэснээр II Элизабетын корги нь жолооч болон зорчигчдод саад болохгүй юм. Таних гэрлийг радиаторын торонд суурилуулсан. Мөн хатны сахиус болох Лабрадорын барималд зориулж машины бүрээсэнд жижиг нүх үлдээжээ.

Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын дундуур NEC Birmingham-д болно. Одоогийн эзэн машиныг өөр дуудлага худалдаагаар ердөө 30 мянган фунтээр худалдаж авсан. Үүний зэрэгцээ, The Sun-ийн мэдээлснээр ийм Range Rover загварын үнэ 6 мянган фунт стерлингээс хэтрэхгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn