З.БАТЦЭЦЭГ

 

Нью-Йорк хотын ариун цэврийн албаны (DSNY) боловсруулсан гудамжны шинэ хогийн савны загварыг Time сэтгүүлээс гаргасан "2023 оны шилдэг бүтээл"-ийн жагсаалтад оруулсан байна.

DSNY энэ хогийн савыг "ирээдүйн хогийн сав" гэж нэрлэжээ. Учир нь энэ нь ус гоожихгүй, харханд тэсвэртэй, цэвэрлэхэд хялбар гэжээ.

Шинэ хогийн савны хуучин торон савнаас ялгарах онцлог нь модульчлагдсан тагтай тул буруугаар ашиглах боломжгүй юм. Одоогийн байдлаар хотын гудамжинд 23,000 орчим хогийн сав байгаагийн 300 нь шинэчлэгдсэн сав юм. Ойрын өдрүүдэд хэдэн мянгыг шинээр суулгана.

"Нью-Йоркийн оршин суугчид өөрчлөгдөхийн хэрээр DSNY ч өөрчлөгдөж байгаа бөгөөд энэ өөрчлөлтийн нэг хэсэг нь хуучирсан, гоожидог торон хогийн савыг устгаж байна" гэж тус хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Жессика Тиш хэлсэн байна.

“Time” сэтгүүлийн шилдэг бүтээлүүдийн жагсаалтад програм хангамж, хиймэл оюун ухаан, гоо сайхны салбарын  шинэ бүтээлүүд багтсан байна.

Эх сурвалж: www.zms.mn