Орчуулсан З.БАТЦЭЦЭГ

Розмари Магдалена Альбах-Ретти  буюу РРоми Шнайдер Венийн жүжигчний гэр бүлд 1938 оны есдүгээр сарын 23-нд төрсөн ба үргэлж гүнжийн дүрд тоглож байхаар нэгэн байв. Гэвч хувь тавилан түүнд жүжиглэх хосгүй авьяасын зэрэгцээ эмзэг сэтгэлийг өгчээ.

 

Ээж нь түүнийг анх 14 настай байхад нь кинонд тоглуулжээ. Нийтдээ 60 кинонд тоглосон. Анхны киноноос хоёр жилийн дараа тэрбээр Сисси гүнжийн дүрд тоглосноор үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан юм. Үүнд тэр өөрөө  дургүйцэж “Сисси яг л овьёос шиг надад наалдчихлаа” гэж уурладаг байсан гэдэг.  Парамаунт студи түүнд Америкт ажиллах санал тавьсан ч эцэг эх нь зөвшөөрөөгүй юм. Зөвхөн 1959 онд залуу жүжигчин Ален Делонтой кинонд тоглосны дараа түүнд галзуу дурласан Роми Парис руу явав. Энд тэрбээр Висконти болон бусад агуу мастеруудтай зураг авалтанд оролцож, Францын загварын, дэлхийн дэлгэцийн од болон хувирав.

 

А.Делоны хамт​​​​​

Хайр ба дэлхийн алдар нэр түүнд нэгэн зэрэг ирсэн. Гэвч хувийн аз жаргал нь түр зуурынх байв. А.Делонтой таваг жил хамт амьдарсан ч  хайрт нь түүнийг хаяад өөр бүсгүйтэй гэрлэсэн юм. Тайлбарын оронд Роми "Би Наталитай хамт Мексикт явлаа" гэсэн зурвас авчээ. Роми амиа хорлох гэж оролдоод бүтэлгүйтэв. Харин 1966 онд гэрлэж, Дэвид хэмээх хүү төрүүлжээ. Нөхөр нь түүнийг А.Делонтой хардасны улмаас гэрлэлт бүтэлгүйтэв. Роми  дахин гэрлэж Сара охиноо төрүүлсэний дараа бас л гэр бүлээ цуцлуулжээ. Гэвч удалгүй анхны нөхөр нь өөрийгөө дүүжилж, хүү нь хашааны төмөр дээгүүр авирч байгаад харамсалтайгаар нас барав. Жүжигчин сэтгэлийн гүн хямралд оржээ.

Ромигийн ын зүрх тэссэнгүй. 1982 оны тавдугаар сарын 29-нд тэрээр нас барсан юм. Түүнийг нас барахад дэргэдээс нь бичиж дуусаагүй захидал олжээ.

 

Түүний хэлсэн үгсээс:

“Надад зөвхөн гурван хүн л нөлөөлсөн. А.Делон, Висконти, Коко Шанель”.
“Та нар надаас хүүхэд төрүүлээд миний амьдрал их өөрчлөгдсөн үү гэж асууж байна. Миний хариулт бол би одоо л амьдарч эхэлж байна”. /1966 онд хүүгээ төрүүлсэний дараахан/
“Амьдрал үргэлжлэх ёстой. Ажил надад эрч хүч өгч байна” /нас барахаасаа сар хагасын өмнө/


Эх сурвалж: www.zms.mn