Б.АЛТАНГЭРЭЛ

Алдарт “BIGBANG” хамтлагийн G-Dragon-ыг хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгана гэж зарим эх сурвалжуудад мэдээлжээ.

Инчон хотын цагдаагийн газар G-Dragon хууль бусаар хар тамхи хэрэглэсэн хэргийг шалгана хэмээн мэдэгдсэн аж. Энэ хэрэг “Parasite” кинонд дүр бүтээсэн, жүжигчин И Сун Гюний хар тамхи хэрэглэсэн явдалтай холбоотой гэх мэдээлэл явж байгаа аж.  

Гэхдээ цагдаа нар тус хоёр хэргийг огт холбоогүй гэж мэдэгдсэн байна. G-Dragon өмнө нь 2011 онд марихуаны хэрэгт холбогдсон. Тухайн үед тэрбээр Японд байхдаа марихуан хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн ч ямар бодис байсан гэдгийг нь мэдээгүй гэж мэдүүлэг өгч, прокурорууд тэр хэргийг хааж байсан юм.

Эх сурвалж: www.zms.mn