С.САРУУЛ

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны өнгөрсөн долоо хоногийн үр дүнг мэдээллээ.

Тодруулбал, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 47 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 411, сураггүй алга болсон 127, хэн болох нь тогтоогдоогүй цогцос гурав, галт зэвсэг, сум хэрэгсэл нэг, шүүхээс даалгасан хүн 488, зөрчил үйлдсэн 61 этгээд, 20 тээврийн хэрэгслийг олж тогтоожээ.

Эрэн сурвалжилж олсон хүнийг ар гэрт, автомашиныг алдсан эзэнд, оргосон болон зөрчил гаргасан этгээдүүдийг хуулийн байгууллагад хүлээлгэж өгчээ.

Эх сурвалж: www.polit.mn