ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалт оруулж байгаа нь төрийн хүчний байгууллага бүх мэдээллээ нуух, үүний цаана хүний эрхийн зөрчил, хэлмэгдүүллийг нуун хаацайлах нөхцөл үүсэх, улмаар хэвлэлээр шүгэл үлээх, эх сурвалжийг хумих сөрөг үр дагаварт хүргэж, төр улам бүр дарангуйлагч болох аюул харагдаж буйг эсэргүүцэн МСНЭ-ээс хуулийн заалтыг хасах шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт мөн Төрийн ордны бүлгийн хуралдаануудын танхимын үүдэнд сэтгүүлч, зураглаач нар микрофон, камераа газар тавьж эсэргүүцлээ илэрхийлж, бүлгийн дарга нарт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс холбогдох заалтыг хасахыг шаардсан албан бичгийг МСНЭ-ээс гардууллаа.

Эх сурвалж www.polit.mn