Т.САЙХАН

НИТХ маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр болжээ. НИТХ-аас гаргасан саналаа Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж хотын даргыг томилно.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд:

  • 58 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох
  • 58.2. Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.
  • 58.5.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно.
  • 58.5.2. санал болгосон хүний талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.
  • 58.5.3. Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.
  • 58.6. энэ зүйлийн 58.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд тус тус томилно гэж заасан байдаг. 

Эх сурвалж:www.polit.mn