Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /10.11/ хуралдаж, Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаар хяналтын сонсголыг аравдугаар сарын 25-нд хийхээр болж, товлолоо. Уг сонсголыг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Ц.Мөнхцэцэг даргална.

Мөн энэхүү хуралдаанаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Цогтбаатар гишүүний нэрийг нэр дэвшүүлсэн байна. Өмнө нь тус Байнгын хороог Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдоод байгаа Б.Энхбаяр удирдаж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn