Т.САЙХАН

УИХ-ын Хянан шалгах түр хорооны хуралдаанд тус хорооны даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаа танилцуулав. Түүний хүсэлтийг хэлэлцээд  гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, тус тогтоол батлагдав. Мөн хурлаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг Хянан шалгах түр хорооны даргад дэвшүүлж, гишүүдийн олонх дэмжлээ. 

 Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо. 

Эх сурвалж:www.polit.mn