Т.САЙХАН

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Уг хуулийн төсөлд эмэгтэй цэргийн албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулж тооцох заалтыг тусгажээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: -Энэ заалт асуудал үүсгэж мэднэ.  Мөн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх заалт байна. Хоёр өөр зохицуулалтыг ялгахгүй юм уу.   Ажлаасаа чөлөөлөгдвөл 18 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно гэсэн заалт байна. Одоогийн Төрийн албаны тухай хуульд ийм зохицуулалт бий. Энэ жишгээр явбал яасан юм бэ . Улсад ажилласан жилтэй нь дүйцэхүйц тэтгэмж олгодог шүү дээ. 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: -Цэргийн алба хаагч орон тоо бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болон эрүүл мэндийн шалтгаанаар, насны дээд хязгаарт хүрээд ажлаас халагдвал 18 сар хүртэлх цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно гэсэн ерөнхий заалт байсан. Харин одоогийн хуулийн төсөлд цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан алба хаагчид гэж оруулж байгаа. 

Эх сурвалж:www.polit.mn