Т.САЙХАН

"D-parliament.mn"-ээр дамжуулан санал асуулга явуулах боломжтой болжээ.  Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Одоогоор иргэдээс гурван төрлийн санал гомдол зонхилон ирж байна. Нэгдүгээрт,  Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахтай холбоотой асуудал. Дараа нь НӨАТ-ын буцаан олголт хоёр байгааг таван хувь болгож нэмэгдүүлэх санал ирүүлсэн. Үүнийг Сангийн яаманд өгч боловсруулан, бололцоотой эсэх төсвийн тооцоолол, макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулна.  Түүнчлэн хүүхэд хамгааллын төсвийн асуудлаар мэтгэлцээн зохион байгуулахаар төлөвлөсөн. Хүүхэд хамгааллын тухай хуульд сум, дүүрэг, хороо бүрд хүүхэд хамгааллын ажилтан байна гэсэн заалт бий. Уг заалтыг төсвөөр баталгаажуулах ёстой. Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд үнэлгээ хийх, уулзах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэх зэрэг ажил хийнэ. Цагдаагийн захиргааны хяналт гэж одоо ч бий байх гэж итгэж байна. Тэнсэн харгалзах ялтай хүн өдөр бүр бүртгүүлж, шилжилт хөдөлгөөн зэргээ мэдээлж байдаг. Согтуу жолоочийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн тооцох заалт мөн санал асуулгад багтсан" хэмээв.

Эх сурвалж:www.polit.mn