Т.САЙХАН

Төсвийн хуульд  126 гишүүний суудал тохижуулалтад 12 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан талаар мэдээлсэн.  Тэгвэл уг асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбар өглөө.  Тэрбээр "Гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шууд нэмэгдсэн зардал байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны ширээ, сандал 50-иар нэмэгдэнэ. Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын парламент бэлэглэхээр болсон. Тус улсын Үндэсний ассамблейн дарга энэ онд манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад орж ирнэ. Өмнө нь мөн Лаосын тусламжаар хийж байсан. Харин микрофон, цахим системүүд урьд нь КОЙКА-гийн тусламжаар хийгдсэн. Одоо тэр бүтээгдэхүүн нь байхгүй, шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан. Цахим системийг шинэчлэх ажил олон жил яригдсанаар ирэх онд шийдэгдэх болж байна. Тодруулж хэлэхэд, "12 тэрбум 669 сая төгрөгийг УИХ-ын цахим системийг шинэчлэхэд тусгасан. Энэ хүрээнд цахим систем, микрофон, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхэд тугасан гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn