Н.Жаргалмаа
БНСУ-д Олон улсын скаутын зуслан Жамборе энэ сарын 1-12 ны өдрүүдэд зохион байгуулагдагдаж байгаа юм. Тус үйл ажиллагаа цаг уурын нөхцөл байдал болон эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас цуцлагдаж оролцогчдыг зуслангийн талбайгаас нийслэл Сөүл хот руу нүүлгэн шилжүүлж байна.
Нийт 155 орны өсвөрийн, насанд хүрэгчдийн, сайн дурын 40 мянган скаутууд үйл ажиллагаанд оролцохоор цуглаад байжээ. БНСУ-д хэт халалт үргэлжилж цельсийн 37 градус хүртэл халж байгаа юм. Мөн оролцогчдын ар гэрийн мэдээллэснээр зуслангын зохион байгуулалт, ариун цэвэр болон нойлын асуудлыг хангалттай шийдвэрлээгүй зарим оролцогчдод майхан ор зэрэг хангагдаагүй байсан аж. Халалтаас үүдэн хүнсний аюулгүй байдлыг асуудал ихээр хөндөгдөж, зохион байгуулагчидийн зүгээс цэвэрлэгээний ажилчид болон зохион байгуулалтад хүн хүчийг долоо дахин нэмэгдүүлнэ хэмээн баасан гарагт мэдээллэсэн билээ. Гэсэн хэдий ч олон мянган оролцогчдын эрүүл мэндийн асуудал ихээр хөндөгдөж зуслангийн хуаран дахь эмнэлгийн тусламжийн хүрэлцээ хангалтгүй байжээ. Зөвхөн ням гарагт л мянга гурван зуун хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ. БНСУ-ын Засгийн газар Дэлхийн скаутын хөдөлгөөний байгууллагаас номхон далайд дэгдсэн “Ханун” хар салхи энэ пүрэв гарагт БНСУ-аар дайран өнгөрхийг анхааруулсаны дагуу үйл ажиллагааг түр зогсоож оролцогчдыг аюулгүй газар руу тээвэрлэж байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Ли Санг Мин хэлэхдээ, үлдсэн 37 мянган гаруй скаутыг мянга гаруй автобусаар тээвэрлэж, цагдаагийн эргүүлийн 273 машин, цагдаагийн дөрвөн нисдэг тэрэг дагалдан явж байгаа бөгөөд оролцогчдыг орон даяар байрлах 128 байршилд байршуулах юм байна. Их Британи улсын скаутын холбооноос тус улсын дөрвөн мянга гаруй оролцогчдыг даваа гарагт зуслангийн хуарангаас эргүүлэн нийслэл Сөүл хот руу нүүлгэн шилжүүлжээ.