Б.БОЛОР

Арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих Засгийн газрын тогтоолын хүрээнд жилийн нийт 18 хувь буюу зээлдэгчээс таван хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувийн хүүтэй зээлийг 24 хүртэлх сарын хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын зээлийг олгох бөгөөд энэ нь зээлдэгчээс зургаан хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувийн хүүтэйгээр, 60 хүртэлх сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгох болсон. 
Засгийн газрын дээрх тогтоолын хүрээнд ХХААХҮЯ арилжааны 10 банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж буй. Өнгөрсөн сарын байдлаар нийт 2732 иргэн, аж ахуйн нэгжийн 1.2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Үүнээс  1597 иргэн, аж ахуйн нэгжид 361.43 тэрбумын зээл олгожээ. Тодруулбал, 219.1 тэрбумыг эргэлтийн хөрөнгийн чиглэлээр, 142.3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын чиглэлээр олгосон байна.

Эх сурвалж: www.zms.mn