Д.ДАРАМБАЗАР

Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгээс санаачлан "Динозавр фестиваль"-ийг долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Арга хэмжээ Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагийн Улалзах Цонж гэдэг газар болох юм. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, палеонтологийн шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Монгол Улсаас үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олдсоны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд болох “Динозавр фестиваль”-ийн үеэр Баянзаг орчмоос олдсон ноцолдож байгаа үлэг гүрвэлийн олдвор, өндгөө дарсан олдвор, мөн өндгөн дотроо чулуужсан үр хөврөл зэрэг үзмэрүүдээр явуулын музей зохион байгуулна гэж Палентлогийн хүрээлэнгийн Сан хөмрөгийн салбарын эрхлэгч н.Өлзийцэрэн ярилаа.Тус фестивалийн үеэр үлэг гүрвэлийн сор олдворын үзэсгэлэн, үлэг гүрвэлийг амилуулсан 3D үзүүлбэр болон сэдэвт сонирхолтой кино, лазер болон Dj шоу гэх мэт олон сонирхолтой зүйлсийг толилуулах ажээ.

Эх сурвалж: www.zms.mn