Б.ТУУЛ

Монголын эдийн засгийн форум 14 дэхь жилдээ “Welcome to Mongolia” уриан дор энэ сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Тус форумд  1700 орчим гадна, дотны зочид төлөөлөгчид оролцож байна. Мөн Ази, Европ, Австрали, БНСУ-ын парламентын гишүүд,  зарим улсын худалдааны сайд, эдийн засгийн яамдын төлөөллүүдээс бүрдсэн 400-500 орчим хүн Монгол Улсыг зорин иржээ. Тэр дундаа “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банк, санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллагын удирдлагууд, “Рио Тинто” зэрэг томоохон компаниудын ТУЗ-ийн дарга, захирал нар оролцож буйгаараа онцлог юм.  

Эдийн засгийн форум дөрвөн үндсэн хэлэлцүүлэгтэй, 15 салбар хэлэлцүүлэгтэй үргэлжилж байна. Тус форумаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна. 

 

Эх сурвалж: www.zms.mn