Б.ТУУЛ
Монгол Улсын эрчим хүчний тулгуур Багануурын уурхай 2023 онд 4.5 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Мөн энэ онд тус уурхайн 45 жилийн ой тохиож байгаа учраас ойн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
- “The Future of coal Baganuur-2023” инновацийг нэвтрүүлэх, шинэ санаа шийдлэг олох олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес форум зохион байгуулах юм байна.
- “Mind mining Baganuur-2023” инженер техникийн ажилтнуудын дунд төслийн уралдаан зохион байгуулж, шалгарсан төслийг хэрэгжүүлэх юм байна
- “Ур чадвар Багануур-2023” МСҮТ болон политехникийн коллежийн гагнуурчин, токарьчин, цахилгаанчин зэрэг эрэлт хэрэгцээтэй мэргэжлийн ангийн оюутнуудын унд ур чадварын уралдаан зохион байгуулах аж. Мөн ажилтнуудын дунд ажил мэргэжлийн уралдаан зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
- Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж буй “Нэг Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нэг сая мод” тарьж ургуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд 2023 онд 100 мянган модны суулгац үрслүүлж, 10 мянган мод тарих бүтээлж ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Багануурын уурхайчдын хүлэмж, үрсэлгээний талбайгаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Эх сурвалж: www.zms.mn