Т.САЙХАН

АН-ын бүлгээс "Долоон жил далан худал" сэдэвтэй хэвлэлийн бага хурал хийлээ.  УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Монгол Улсын өрийн дарамтыг 2016, 2020 онд бууруулна гэж МАН-ын эрх баригчид амлалт өгсөн байдаг. Гэтэл бодит нөхцөл байдал ямар байна вэ. Өнгөрсөн онд зөвхөн Засгийн газрын өр гэхэд найман их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Нөгөө алдартай Чингис бондоос ч их мөнгөөр нэмэгджээ. Энэ их өрийн цаана бүтээн байлуулалт бий болсон байх ёстой. Улаанбаатар хотод жаахан бороо ороход ямар нөхцөл байдал үүсэв. Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын тал нь өтгөн шингэнтэйгээ холилдоод л байж байна. МАН-ын аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөр биелсэн үү" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn