Б.ГАРЬД

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа талаарх мэдээлэл ойр ойрхон чих дэлсэх болсон. ДНХ мэдээллийн дагуу зарим этгээдийг илрүүлэн тогтоосон тухай өнгөрсөн хавраас яригдаж эхэлсэн. Уг хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн хэд хоногийн өмнө Эрдэнэтэд ажиллаад ирсэн. Тэд нэр бүхий этгээдүүдээс байцаалт авсан талаарх эх сурвалжуудын мэдээлэл бий. Тэгвэл дахиад нэг дуулиант мэдээлэл дуулдав. Өмнө нь С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн гишүүд ойрын өдрүүдэд хөдөлгөөнд орж уулзалдах болсон байна. Учир нь иргэн Т тэднийг “…Та нар юу хийгээд яваад байгаа юм бэ. С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарч байгаа юм биш үү. Дарсан юмнууд илрээд эхэллээ шүү дээ” гэснээс болсон бололтой.

Эх сурвалж: www.polit.mn