Т.САЙХАН
Үерийн нөхцөл байдлын талаар Улсын Онцгой Комисс болон Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өгч байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Хот төлөвлөлт уялдаа холбоотой хийгдээгүйгээс иргэдийн өмч, хөрөнгөд хохирол учруулах асуудал гарч байна. Үүнээс үүдэлтэй хүний амь нас хохирох эрсдэлээс болгоомжлох асуудлыг эн тэргүүнд тавьж байгаа юм. Үерийн улмаас нэг ч хүний амь нас эндэх ёсгүй.
Газар дээр нь ажиллаж байгаа цагдаа, цэргийн албан хаагчдад сануулах, сэрэмжлүүлэх арга хэмжээг авч байна. Сүүлийн 72 цагийн хугацаанд тасралтгүй ажиллаж байна.
Өчигдөр шөнийн 02:00 цагт эргүүл ажилласан. Нөхцөл байдлын үнэлэлт дүгнэлтүүдийг гаргасан. Өнөө өглөө 05:00-07:00 цаг хүртэл алба хаагчид ажилласан.
Байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас хүчин мөхөстөх зүйлс байна. Иймээс Монгол Улсын ерөнхий сайд чиглэл болгосны дагуу УОК, НОК-ыг яаралтай хуралдаж, тулгамдаж буй асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Ойролцоох анги нэгтгэлүүдээс хүний нөөц, машин механизмуудыг хүчитгэсэн байдлаар татах шаардлагатай. Мөн хайрга, шороон овоолгуудыг нааш нь татаж хүчитгэнэ. Тавантолгой түлш компаниас 20,000 шуудайг дайчилгаанд авахаар болж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn