Б.ТУУЛ
Энэ сарын 3-5-ны хооронд үргэлжлэн орсон их борооны улмаас Улаанбаатар хотыг тойрсон голуудын усны түвшин нэмэгдэж, үерлээд байна. Тодруулбал, Сэлбэ болон Дунд гол үерлэн, зам руу хальж урссан. Иймд голын урсгалыг жигд гаргахаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчим буюу Соёмботой хөшөөний ойролцоох замыг сэтлэх арга хэмжээ авчээ. Мөн усны түвшин тасралтгүй нэмэгдэж, нөхцөл байдал ихээхэн хүндэрсэн Баянзүрх болон Сүхбаатар дүүрэг дэх Сэлбэ голын дагуух айлууд усанд автаж байгаа тул үерт автсан долоон байршилд 50 гаруй байгууллагын 500 орчим албан хаагч ажиллаж, үерийн усыг соруулж байна.
Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар, одоогоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад байна.
Эх сурвалж: www.zms.mn