Б.ОЧИР

 

Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгосноо зарласан. Энэ хүрээнд “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Бараг хагас жил болж байна. “5Ш” ажиллагааны Ажлын хэсгийнхэн уржигдар хуралджээ. Хурлаар уг ажиллагааны явц, үр дүнгийн талаар хэлэлцсэн байна. Тэд “5Ш” ажиллагааны гол саад нь шүүх болж байгаа талаар ярьжээ. Улмаар мөнгө авч хэрэг дардаг, аргалдаг гэх шүүгч нартай холбоотой мэдээллүүдийг АТГ-т шилжүүлэхээр болжээ. Түүнчлэн нэр бүхий шүүгч нарын ХОМ-ийг тус газраар шалгуулахаар болсон гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 133 (7118)