Төмөрбаатарын БАТСАЙХАН

Төрийн өндөр албан тушаалтнуудыг хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ бүртгэж, жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд мэдээлдэг хуультай. Үүний дагуу АТГ-аас ХОМ-ийг нээлттэй болгожээ.  Тус мэдээлллээс Төрийн гурван өндөрлөгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

 

Өөрийн орлого: 103 сая төгрөг

Гэр бүлийн орлого: 0 төгрөг

Орон сууц, барилга байгууламж: 162 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшин

Тээврийн хэрэгсэл: 284 сая төгрөгийн үнэлгээ бүхий Harley Davidson, Harley Davidson-1, Lexus 570-1, Mercedes Benz, ML320 машинтай.

Газар: 1.5 га газар

Үнэт эдлэл: 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэл

Хадгаламж: 900 сая

Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Тавантолгой ХК 1072 ширхэг, Аялал жуулчлалын Илт Хан ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар 

 

Өөрийн орлого: 58 сая төгрөг

Гэр бүлийн орлого: 268 сая төгрөг

Орон сууц, барилга байгууламж: 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбай.

Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөгөөр үнэлэгдэх Nissan, Murano

Газар: 4.9 сая төгрөгийн үнэлгээ бүхий 699 ам.метр газар

Үнэт эдлэл: 130 сая төгрөгийн үнэт эдлэл

Хадгаламж: 112  сая төгрөг

Зээл: 130 сая төгрөг

Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: “Монитор консалтинг” групп ХХК-ийн 100 хувь, “Нэгүн” кашмер ХХК-ийн 49 хувь, “Монголиан Силикон Валлей” ХХК-ийн 30 хувийг тус тус эзэмшдэг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

 

Өөрийн орлого: 249  сая төгрөг

Гэр бүлийн орлого: 15 сая төгрөг

Орон сууц, барилга байгууламж: 364 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг нийтийн орон сууц

Тээврийн хэрэгсэл: 30 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Highlander- 1

Мал, аж ахуй: 200 саяар үнэлэгдэх хурдан удмын адуу-таван, адуу-23, үхэр-83, хонь-154, ямаа-149

Үнэт эдлэл: 67 сая

Хадгаламж: 26 сая

Бэлэн мөнгө: 64 сая

Компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: "Херо энтэртайнмент групп" ХХК-ийн 50 хувь, "Хүлэг контент" ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 133 (7118)