П.АМГАЛАН

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс”-тай хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг долдугаар сарын 9-нд 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Уг наадам 17 дахь удаагаа болох гэж буйгаараа онцлог. Дээлтэй Монгол наадмын эхэнд үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатан улсуудын төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсах юм. Наадмын үеэр  шилдэг дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага, дээл урлаач, бүжгийн аяны оролцогч, хамгийн сайхан дээлтэй гэр бүл, хүүхэд хамгийн сайхан дээлтэй оролцогч, монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч шалгаруулна. Түүнчлэн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт, дээлтэй диско зохион байгуулна.

Эх сурвалж:www.polit.mn