Д.ДАРАМБАЗАР

Финландын сэтгүүлч Ирья Халаш, Монголын график дизайнер Б.Мэнд-Амар нарын хамтран гаргасан “Шилжилтийн үеийн Монголын зурагт хуудас” номын үзэсгэлэн Монголын театрын музейд дэлгэгдлээ. Үзэсгэлэнгийн 332 хуудас бүхий номд 450 гаруй зурагт хуудас, гэрэл зураг багтжээ. Тус үзэсгэлэн нь коммунист үзэл санаа бүхий социалист улсаас хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх эрхийг дээдэлдэг олон намын тогтолцоотой болсон Монгол Улсын түүхэн шилжилтийн цуглуулгаас түүвэрлэн дэлгэжээ. Үзэсгэлэнгийн тухай Финландын сэтгүүлч Ирья Халаш “Энэхүү номд орсон зургууд нэг улсын, мөн дэлхий ертөнцийн түүхийг өгүүлнэ. Монгол орны коммунизмын цаг үе, 1990 оны цагаан морин жилд хамаарах маш олон зурагт хуудас, гэрэл зураг, бусад дүрст бүтээлийг зохистой архивлан хадгалах аргагүй байсан юм уу гэмээр алга болж орхижээ. 1980-аад онд социалист дэглэмийн сүүл хагас, 1990-ээд оны “Ардчилсан хувьсгал”-ыг Монголд байж биеэр үзэхдээ ардчилсан хөдөлгөөнийг дэмжигч олон найз нөхөдтэй байсандаа өөрийгөө азтайд тооцдог. Тиймдээ тухайн үеийн үйл явдлыг сурвалжлан нийслэл Улаанбаатар хот дахь нууц байранд Польшийн Солидарити хөдөлгөөний идэвхтэн сайн дурынхны тусламжтай ардчилсан хөдөлгөөний зурагт хуудас, тараах материалаа хэвлэх арга барилыг нь дэргэдээс нь харж, дурандаа буулгах онцгой хувь тохиосон. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн төлөөх тэмцэлд гар, бие оролцсон хэн бүхнийг хүндэтгэх үйлсэд энэхүү ном өчүүхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn