Б.НАНДИН

Франц улсад болж буй үймээний улмаас тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон Герман улсад хийх албан ёсны айлчлалаа хойшлуулжээ. Тэрбээр энэ даваа гаригт ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж парламентын гишүүд, удирдлагуудтай уулзах байсан юм. Мөн БНХАУ-тай хийх эрчим хүчний асуудалд байр суурь илэрхийлэхээр зэхэж байсныг албан ёсны мэдэгдэлд дурдсан байлаа. Харамсалтай нь Францад болж буй үймээн зургаа дахь өдрөө үргэлжилж байгаагийн зэрэгцээ Парис хотын дарга халдлагад өртсөн зэргээр асуудал хурцдах төлөвтэй болсон учир түүний айлчлал тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ.

Өнгөрсөн бямба гаригт Э.Макрон ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Вольтертэй утсаар ярих үеэрээ хоёр ерөнхийлөгч айлчлалыг хойшлуулахад санал нэгджээ.

Түүний Германд хийх айлчлал Францын  талаас 2000 онд Жак Ширак Ерөнхийлөгч айлчилснаас хойших анхны түүхэн дээд хэмжээний айлчлал болох байв.

Эх сурвалж: Ройтерс