Н.ЖАРГАЛМАА

Ойн түшлэлийн тухай Монгол Улс болон Евролын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Өнгөрсөн оны 11р сард Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн улирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Европын Коммиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Евролын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан билээ. Европын холбооноос олон улсын хэмжээнд санаачлан гаргасан энэхүү “Ойн түншлэл”-д манай орон Ази, номхон далайн бүс нутгаас ганцаараа багтсан юм.

Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт бөгөөд Санамж бичгийн гол зорилго нь ойн тогтоворой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих , ойн түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байна.

Ингэхдээ ойн аж ахуйд суурьласан ажлын байр, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зорьж байгаа ажээ.

Тус санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, ЗГХА-Ойн газар болон Европын холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газар хамтран энэ оны нэгдүгээр сараас “Замын зураг” төслийг хэлэлцэн тохиролцох ажлыг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд “Замын зураг” –ийн төслийг аймаг сумын ойн газар болон аймгуудын БОАЖГ-ын төлөөллүүдэд орон нутгийн байгууллагуудын оролцоог хангах , мэдээлэл дамжуулах, танилцуулах зорилго бүхий уузлалт, Шинжлэх ухааны болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд зэрэг бусад оролцогчдтой уулзалтуудыг тус тус зохион байгуулан санал хүсэлт, зөвлөмжийг тусган сайжруулалтыг хийжээ.

Өнгөрөгч зургаадугаар сарын есны өдөр ЗГХА-Ойн газрын дарга болон ЕХ-ны Хамтын ажиллагааны даргаа ахлуулсан төрийн байгууллагуудын оролцоотой Шинжээчдийн ажлын хэсэг хуралдан Замын зургийн төслийг нэгтгэн баталсан байна. Өнөөдөр буюу долдугаар сарын гуравны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын яамны сайд Б.Бат-Эрдэнэ болон ЕХ-оос Монгол улсад суугаа элчин сайд Аксель Никейз нарын даргалдаг “Бодлогын дэмжлэг үзүүлэх” ажлын хэсгийн анхдугаар хуралдаан болж “Замын зураг”-ийг хоёр тал эцэслэн баталлаа. Ингэснээр санамж бичиг байгуулагч талууд хэрэгжүүлэх арга хэмжээндээ шилжин, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг эхлүүлж байна.

Эх сурвалж: www.zms.mn