Б.ТУУЛ

Монголын уран зургийн галерейд "Дэлхийн уугуул иргэдийн оюун санааны өвлөн уламжлагчдын холбоо"-ноос (WUISP) зохион байгуулж буй "ГАРВАЛЬ" олон улсын үзэсгэлэн үзэгчдийн хүртээл болж байна. Үзэсгэлэнд Монгол, Буриад, Киргиз уран бүтээлчдийн уламжлал болон орчин үеийн шийдлийг хослуулсан оюун санааны шилдэг гар урлалын бүтээл, уран зураг хийгээд олон сонирхолтой бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгохоор дэлгэжээ. 

Ардын урлал, гар урлалын уламжлал дээр үндэслэн байгалийн гаралтай материалаас урласан эдгээр бүтээлээр дамжуулан нүүдэлчдийн оюун санаа, өвөрмөц давтагдашгүй соёл, амьдралын хэв маяг, онцлог шинжийг таниулахыг зорьжээ.

Үзэсгэлэн 2023 оны долдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Эрхэм та энэ амралтын өдрүүдэд  Буриад, Киргиз, Монгол бүтээлчдийн хамтран гаргасан сонирхолтой уран бүтээлүүдийг ирж үзээрэй.  

Эх сурвалж: www.zms.mn