Б.ТУУЛ
Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Энэхүү уулзалт нь Азид, тэр дундаа Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд нийслэл хотноо хоёр өдөр үргэлжилнэ.
Уулзалтыг ХБНГУ, БНФУ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Холбооны Гадаад хэргийн сайд А.Бербок, Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна нар биечлэн оролцох юм. Түүнчлэн Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди, Лихтенштайн Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Д.Хаслер, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор, Австралийн Холбооны Улсын Жендерийн тэгш байдлын асуудал эрхэлсэн Элчин сайд С.Кэмпбэлл, Бүгд Найрамдах Мозамбик Улсын Элчин сайд Ана Немба Уаине болон Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэргийн асуудал эрхэлсэн захирал С.Оюун, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хэмилтон, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Шмид нар оролцож байна.
Эх сурвалж: www.zms.mn