А. МИНЖИНСОР
Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Г.Ганжаргал Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Шивэрт” рашаан сувиллын гаднаас өнгөрсөн оны долдугаар сарын 8-9-нд шилжих шөнө нас барсан байдалтай олдсон байна.
Энэ талаар түүний ар гэрийнхэн олон нийтэд хандлаа. Эхнэр Ш.Отгонцэцэг “Талийгаачид хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Анхны болон давтан хийсэн шинжилгээ нь хоорондоо зөрүүтэй. Шинжлэх ухааны үндэслэлгүй байна гэж үзээд дахин шинжилгээ хийхээр болсон. Гурав дахь шинжилгээг хийхдээ физикийн гэмтлийн мэргэжлийн эмчээр хийлгүүлж өгөөч гэж хүсч байна” гэлээ. Үеэл дүү О.Гал-Очир “Манай ахын хавтаст хэрэгт ажилласан нэр бүхий таван мөрдөгч шинжээч хэргийн газрын мөрдлөгийг хангалттай хийгээгүй. Тухайн өрөөний хурууны хээний бэхжүүлэлт, гарын хээг аваагүй. Тэр өрөөнд байсан гарын хээ хамт явсан хүмүүсийнх, манай ахынх байна уу гэдгийг тогтоогоогүй гэсэн үг. Архангай аймгийн мөрдөгч н.Гунгаа гэх хүн талийгаач ахын чинь хурууны хээг авсан ч хэрэгт хавсаргаж чадаагүй юм байна гэсэн” гэлээ.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 128, 129 (7113, 7114)