Д.ДАРАМБАЗАР
Үндэсний их баяр наадам үзэх гадаад жуулчдын тасалбар захиалгын хүсэлтийг авч эхэлжээ. Тасалбар захиалгын хүсэлтэд жуулчдын тоог тодорхой дурдах бөгөөд аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдэд олгох юм байна. Жуулчдын наадам үзэх тасалбар захиалгын хүсэлтийг хувь хүнээс авахгүй. Тасалбарын үнэ одоогоор тогтоогдоогүйг Нийслэлийн аялал жуулчлалын газрын эх сурвалж тодотголоо. Гадаад жуулчдын тасалбар захиалгын хүсэлтийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын info@tourism.ub.gov.mn цахим хаягаар болон тус газрын бичиг хэргээс энэ сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авч байгааг мэдээллээ. Харин монгол иргэдийн хувьд баяр наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг enaadam.mn цахим хуудсаар захиалж, авах юм байна.
Эх сурвалж: www.zms.mn