Б.ТУУЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, Эрүүл мэндийн сайдын 2023 оны төлөвлөгөө, ГССҮТ-ийн Ерөнхий захирлын А/58 тоот тушаалыг үндэслэн “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяны хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд “Эрүүл биеийн урлая” жин хасах уралдааныг амжилттай зохион байгуулжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн нийт 60 хоногийн хугацаанд “Биеийн жингийн индексээр 25-29.9 буюу илүүдэл жинтэй”, “30 кг-аас дээш буюу таргалалттай 1, 2, 3 дугаар зэрэг” гэсэн хоёр ангилалд төвийн 12 тасаг, долоон албаны 47 эмч, эмнэлгийн ажилтан идэвхтэй оролцсон байна. Уралдааны ангилал тус бүрт идэвхтэй өрсөлдөж, эмч сувилагч, жолооч 5 кг-аас дээш жин хасжээ.
Эх сурвалж: www.zms.mn