П.АМГАЛАН

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран "Залуу малчдын сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх" техник, хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд зүүн бүсийн залуу малчдын туршлага судлах аяллыг Хэнтий аймгийн Өлзийт тосгонд бүтээн байгуулалт нь ид өрнөж байгаа “Мэт-Агро” ХХК-ийн үхэр эрчимжсэн аргаар бордох аж ахуйгаас эхлүүллээ.  Туршлага судлах аялалд зүүн гурван аймгийн 50 сум, таван тосгоны залуу малчдын төлөөлөл, аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаныхантай хамт оролцож байгаа юм. Үхрийн фермийн зорилго, алсын хараа, үр ашигтай үхрийн аж ахуй эрхлэхэд малчин хүний зайлшгүй мэдэх шаардлагатай тэжээл, үржүүлэг, эрүүл ахуй, хорио цээр гээд чухал мэдлэгийг “Мэт-Агро” ХХК-ийн хамт олон залуусдаа харамгүй хуваалцаж, зөвлөж, үзүүлж, тайлбарлав.

Эх сурвалж:www.polit.mn