П.АМГАЛАН
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй нийтийн тээвэр” сургалтыг зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгууллаа. Сургалтын үед ХБХХЕГ-аас Автобус 2-р баазын жолооч нарт Тэргэнцэртэй болон хараагүй иргэдийн онцлог нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага, тэдгээр хүмүүст нийтийн тээврийн жолооч нарын зүгээс үзүүлэх тусламж үйлчилгээний арга зүй, дадлага ажил зэрэг хичээл оров. Нийтийн тээврийн жолооч нарт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл бэрхшээл учруулалгүй зорчих боломжийг олгох сургалт явуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт, мэдлэг нэмэгдэх ач холбогдолтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харилцах харилцаа, хандлага сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх ур чадварт суралцан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрхийг хангах боломж бүрдэж буйгаараа давуу талтай юм. Энэхүү сургалтыг цаашид тогтмол зохион байгуулж Автобус I болон II баазын 500 гаруй жолооч нарыг хамруулах аж.
Эх сурвалж: www.polit.mn