Б.НЯМСҮРЭН

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 30-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулжээ. Шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байна.  Шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч Хөгжлийн Банкны шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байгаа аж. Мөн Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: www.zms.mn