Б.ТУУЛ
Монгол Улсын Их Сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн 78 дахь удаагийн эрдмийн баяраа энэ өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жил МУИС-иар овоглосон 2400 гаруй оюутан тус сургуулийг амжилттай дүүргэж байгаа ажээ. Мөн энэ өдрүүдэд МУИС-ийн эрдэмтэн багш нар үеийн залуусаа сурлага хөдөлмөр, урлаг спортоор хошуучлан яваа шилдэг төгсөгч нартаа “Шилдэг төгсөгч”-ийн өргөмжлөлийг онцлох дипломтой нь гардуулан өгч, сургааль үгс, их амжилтыг хүссэн юм.
Энэ үеэр манай “Зууны мэдээ” сонины шинэ боловсон хүчин, залуу сэтгүүлч Дамдинрагчаагийн Дарамбазар МУИС-ийн Хүмүүнлэгийн их сургуулийг “Сэтгүүлч” мэргэжлээр дүүргэж, “Шилдэг төгсөгч”-ийнхөө дипломыг гардан авлаа. Эрхэм төгсөгч дүүдээ амжилт хүсч, ажил амьдралд цогцлох хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Эх сурвалж: www. zms.mn