Т.САЙХАН

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулав. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Хуулийн төслийг ажлын хэсэг дээр хэлэлцэх үеэр олон санал яригдсан. Жишээлбэл намрын ажлын үеэр оюутан, сурагчдын хичээлийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлэх тухай саналыг олон хүн хэлж байгаа. Судалгаа хийсэн ч хүмүүс байсан.

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төсөлд ерөнхий боловсролын сургуулийн хичээл шинэ жил эхлэх, дуусах, амрах хугацааг өөрчлөх, цэцэрлэг, ЕБС-ийн сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохыг хориглоно гэж зааж өгсөн. Өөрөөр хэлбэл онцгой нөхцөл гарахаас бусад тохиолдолд боловсролын асуудалд эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналаар шийднэ.

Хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх талаарх заалтыг Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төсөлд тусгасан" хэмээв. 

Эх сурвалж:www.polit.mn