Т.САЙХАН

АТГ-ын Судалгаа шинжилгээний алба зургаадугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Өргөдөл, гомдол, мэдээллийн 62 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна хэмээн АТГ мэдээллээ.

Шилэн ажиллагааны хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа барилга, дэд бүтэц, хот тохижилтын бүтээн байгуулалтын ажлын мэдээллийг нээлттэй байлгах, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын цахим хуудасны ил тод байдалд үнэлгээ хийж байгаа юм байна.

Үүнээс гадна “И-Монгол” академи УТҮГ-ын E-mongolia төрийн цахим үйлчилгээтэй холбоотой иргэдийн гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод болгохоор ажиллаж байгааг мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаарт 418 дуудлага бүртгэгджээ.

Эх сурвалж:www.polit.mn