З.БАТЦЭЦЭГ

 

Франц улс Европын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд үндэсний аюулгүй байдлын хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөхийг зорьж байгаа. Эл хуулийг одоогоор хэлэлцэж байгаа тухай Politico мэдээлэв.

"Хөшигний ард Франц энэ хуулийг унагахын тулд эцсийн оролдлого хийж байна... Франц улс "үндэсний аюулгүй байдлын" шалтгаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд бүхэлд нь ерөнхий хөнгөлөлт үзүүлэхийг хүсч байна" гэж тус хэвлэлд эш татан бичжээ. Францын Дотоод хэргийн яам болон Тагнуулын албаны шахалтаар Парис Засгийн газрын агентлагуудад сэтгүүлчдийн төхөөрөмжид тагнуулын программ суулгах боломжийг олгодог онцгой нөхцөлийг өргөжүүлэхийг шаардаж байна гэж дипломатуудын хэлснээс эш татан сонин тэмдэглэжээ.

Өмнө нь Францын Сенат цахим төхөөрөмжүүдийн эздийг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэж байгаа тохиолдолд түүний утсыг алсаас чагнаж, камерыг нь асаахыг зөвшөөрчээ.

Хэлэлцэж буй ЕХ-ны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь хэвлэл мэдээллийн олон ургальч үзэл, хараат бус байдлыг хангах, төрийн байгууллагуудаас сэтгүүлчдийн ажилд хөндлөнгөөс оролцох оролдлогыг таслан зогсоох зорилготой юм.

Өнгөрсөн онд Европын хэд хэдэн оронд тусгай албаныхан Pegasus тагнуулын программын тусламжтайгаар иргэдийг чагнасантай холбоотой дуулиан дэгдсэн. Израилийн NSO группын боловсруулсан энэхүү хөтөлбөр нь зөвхөн Засгийн газарт зарагддаг бөгөөд гэмт хэргийн ертөнц болон террорист байгууллагуудтай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэгдсэн хүмүүсийг тагнаж чагнахад ашигладаг. Pegasus нь зөвхөн хөдөлгөөнт холбоогоор дамжуулан яриа таслах боломжийг олгодог төдийгүй утас, тэр ч байтугай камер, микрофон дээр хадгалагдсан мэдээлэлд хандах боломжийг олгодог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 124 (7109)