Б.БОЛОР

Олон улсын валютын сан улс хоорондын гүйлгээг идэвхжүүлэхийн тулд дижитал валютын платформ дээр ажиллаж буйгаа мэдэгдлээ. Илүү үр ашигтай, шударга гүйлгээ хийхийн тулд улс орнуудыг холбосон систем хэрэгтэй. Энэ нь харилцан уялдаатай байх ёстой хэмээн Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева хэлжээ.
ОУВС нь төвбанкуудыг дэлхийн хэмжээнд харилцан ажиллах боломжийг олгох дижитал мөнгөн тэмдэгтийн нийтлэг зохицуулалтын тогтолцоог бий болгохыг зорьж буйгаа тэрбээр онцлон тэмдэглэжээ. Дижитал мөнгөн тэмдэгт нь Төвбанкны хяналтанд байдаг дижитал валют юм байна. Үүнийг нэвтрүүлснээр дотоодын төлбөрийн зах зээлд өрсөлдөөн нэмэгдэх бөгөөд гүйлгээний шимтгэл буурна гэж үзэж буй. Мөн энэ нь санхүүгийн хүртээмжийг дэмжих, мөнгөн гуйвуулгыг хямдруулахад хөшүүрэг болох аж. Учир нь улс орнууд гүйлгээний шимтгэлд жилд дунджаар 44 тэрбум ам.доллар зарцуулдаг байна.

Эх сурвалж: www.zms.mn