Б.БОЛОР
Холбооны нээлттэй зах зээлийн хорооны гишүүдийн эдийн засгийн төсөөлөл энэ оны хоёрдугаар улирлын байдлаар шинэчлэгдлээ. Тодруулбал, бодлого боловсруулагчдын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл 2023 онд өмнө нь 0.4 хувь байсан бол нэг хувь болж өссөн байна. Мөн бодлогын хүүгийн төсөөлөл 2023 онд өмнөх төсөөлөл дунджаар 5.1 хувь байсан бол шинэчилсэн төсөөллөөр 5.6 хувь болж өсчээ.
Нийт 18 бодлого боловсруулагч байгаагаас 12 нь бодлогын хүүг энэ оны эцэс гэхэд 5.5-5.75 хувь болгохыг дэмжиж, дундаж төсөөллийг 5.6 хувь байна хэмээн тогтсон байна. Тиймээс Холбооны нээлттэй сан бодлогын хүүг энэ жил дахин хоёр удаа 0.25 хувиар өсгөх төлөвтэй байна.
Эх сурвалж: www.zms.mn