Э.БЭРЦЭЦЭГ

Хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, монгол ахуй, соёлыг таниулах зорилгоор “Эх оронч сурагч” төслийн хүрээнд зорилтот аяллыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн ЕБС-ийн 40 сурагч Халх голын нутгаар  долоо хоног аялж, цэргийн анги, заставын үйл ажиллагаатай танилцахаар болжээ. Энэ тухай Хилийн 0208 дугаар тусгай салбар, Хилчин спорт хорооны сургалтын офицер, "Эх оронч сурагч" төслийн менежер Д.Батсүмбэрэл “Эх оронч сурагч” зорилтот аяллыг улс, нийслэл, аймгийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. Аялалд оролцох сурагчдыг сонгож шалгаруулсан. Энэ удаа зорилтот бүлгийн хүүхдүүдийг хамруулж буйгаараа онцлогтой. Сурагчдын аюулгүй байдлыг хангахаар эцэг эх, асран хамгаалагчтай нь гурвалсан гэрээ байгуулсан” гэлээ. Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буй. Үүнтэй холбогдуулан сурагчид Дорнод аймгийн зэвсэгт хүчний 327 дугаар анги, хилийн 0198 дугаар анги, Их бурхантын заставт очиж, үйл ажиллагаатай нь танилцахаас гадна олон төрлийн тэмцээн, сонирхолтой үйл ажиллагаанд оролцох ажээ. 

Эх сурвалж: www.zms.mn