П.АМГАЛАН

Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртэв. Түүний онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах оролцсон, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд алба хаагчдыг шуурхай удирдлагаар хангаж үүргээ амжилттай биелүүлэн эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн гавьяа зүтгэлийг ийнхүү үнэллээ.

Эх сурвалж:www.polit.mn