П.АМГАЛАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй уулзлаа. Тус аймагт 13112 малчин өрхөд 46503 мянган хүн хөдөлмөрлөж байна.Уулзалтын үеэр Ерөнхий сайд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, Засгийн газрын үйл ажиллаагааны талаар товч танилцуулж, мал аж ахуйн салбар, малчдын нийгмийн асуудлын талаар малчидтай санал солилцлоо. Ийнхүү малчдын санал хүсэлтийг судалж Засгийн газарт танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох албаны хүмүүст үүрэг болгов. Мөн 2024 оны улсын төсвийн төслийг боловсруулахдаа тухайн орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтын саналыг иргэдээс өөрсдөөс нь авч тусгахаар төлөвлөж буйг хэллээ. Тиймээс санал асуулгад идэвхтэй оролцохыг зөвлөв.
Эх сурвалж:www.polit.mn