Н.ЖАРГАЛМАА

 

Австралийн гудамжинд өмнө нь Энэтхэг хүнтэй таарах нь ховорхон тохиол байсан. Харин өнөөдрийн байдлаар тус улсад байх энэтхэгчүүдийн тоо хятадуудыг гүйцэж, англичуудийн дараагаар орж,  нийт цагаач иргэдийн тоогоор хоёр дахь том бүлэг болжээ. Мөн Австралийн параламентад  Даниэл Мүүкэй сонгогдсоноор анхны энэтхэг гаралтай улстөрч болсон билээ.  Австралийн Ерөнхий сайд Антони Албанэс үүрэгт ажлынхаа анхны айлчлалаа Энэтхэг улсад хийсэн байдаг. Үүний дараагаар өнгөрөгч тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди  Австрали улсад айлал хийсэн билээ. Тус айлчлалын хүрээнд хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх эдийн засгийн иж бүрэн хамтын ажиллагаа хэрэгжүүлэхээ дахин илэрхийлсэн байна. Эдгээр төрийн дээд хэмжээний уулзалтуудын дараагаар  хоёр талын харилцаа мэдэгдэхүйц гүнзгийрсэн гэж судлаачид үзэж байна.  Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь Хятадын ноёрхлыг хязгаарлах зорилготой “Quad”  бүлгийн гишүүн хоёр улсын хувьд хамтын харилцаа түншлэл нь олон талын ашиг тустай гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 20. МЯГМАР ГАРАГ. № 121 (7106)