З.БАТЦЭЦЭГ
Зураач Рембрандтын үл мэдэгдэх хоёр зургийг 200 жилийн дараа Британийн нэгэн гэр бүлийн хувийн уран зургийн цуглуулгаас олжээ гэж Financial Times Christie's дуудлага худалдааны ордонд иш татан бичжээ.
Мэргэжилтнүүд 1635 оны Лейден хотын өндөр настай эхнэр, нөхөр хоёрын хөрөг зургийг олжээ. Дуудлага худалдааны төвийн төлөөлөгч Хенри Петтиферийн хэлснээр мэргэжилтнүүд эдгээр нь Рембрандтын эх хувь гэдгийг шууд ойлгоогүй байна.
“Эдгээр хөрөг зургийн гэрэл зургуудыг урьд өмнө хэзээ ч судалж байгаагүй нь гайхалтай байлаа. Тэд Рембрандтын номонд огт байхгүй байсан" гэж шинжээч тайлбарлав.
Мэргэжилтнүүд зургуудын жинхэнэ эсэхийг баталгаажуулсны дараа долдугаар сарын эхээр тэд Лондон дахь Кристигийн үзэсгэлэнгийн танхимд худалдаанд гарна. Хосуудын тооцоолсон өртөг нь таваас найман сая фунт стерлингийн хооронд байна.
Энэ гэр бүлийн өвөг дээдэс эдгээр зургуудыг 1824 онд Кристигийн дуудлага худалдаагаар худалдаж авч байжээ. Хөрөг зургуудад Ян Виллемс ван дер Плюим болон түүний эхнэр Яапген Карелс нар дүрслэгдсэн байдаг. Хосууд зураачтай танил байсан байж.
Өнгөрсөн оны сүүлчээр Польшийн Соёлын яам Оросын абстракт зураач Василий Кандинскийн 1928 онд зурсан "Нэргүй" зургийг олсноо зарласан. Уг зургийг Берлин хотын Грисебах дуудлага худалдаанаас олжээ. Бараг 390 мянган еврогийн борлуулагдсан байна.
Эх сурвалж: www.zms.mn