П.АМГАЛАН
“КАНСАТ-2023” үндэсний VI тэмцээний дүн гарч, шилдгүүд тодорлоо. Тус тэмцээнийг Цахим хөгжил харилцаа холбооны яам, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, Спэйс Академи, Монголын Сансрын Технологийн Холбоо хамтран зохион байгуулсан юм. Тэмцээн “КАНСАТ” болон БУЦАГЧ гэсэн хоёр төрлөөр зохиогдож, эцсийн шатанд Кансат төрөлд 11 баг, Буцагч төрөлд долоон багийн оюутан, залуус оролцсон юм. Тэд бүтэн жилийн турш өөрсдийн зохион бүтээсэн лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул болон өөрөө явагч роботоороо нисэх бэлэн байдлын үзлэгийг давж хөөргөх эрхээ аван өрсөлддөө.
Ийнхүү “Кансат” төрлийн тэргүүн байрт ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн “HIGHTECH” баг орлоо. Харин “Буцаагч” төрөлд МУИС -ийн Шинжлэх Ухааны Сургууль “PI23” баг шилдгээр шалгарав.
Эх сурвалж:www.polit.mn