З.БАТЦЭЦЭГ
НАТО-гийн орнуудын удирдагчид НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийг албан тушаалдаа дор хаяж нэг жил байлгаж, бүрэн эрхийн хугацааг нь сунгах талаар бодсон байна. Энэ тухай Financial Times мэдээлэв.
Тус сонинд бичсэнээр, Й.Столтенбергийн залгамжлагчийг нэр дэвшүүлэх асуудлаар эвслийнхэнд санал зөрөлдсөн нь Норвеги эр бүрэн эрхийн хугацаа нь дуусах есдүгээр сарын 30-наас хойш албан тушаалдаа үлдэх боломжтой гэсэн үг юм.
Нэрээ нууцалсан барууны ахлах дипломатчийн хэлснээр, бүрэн эрхээ сунгах нь "тасралтгүй байдлын ашиг сонирхлын үүднээс" утга учиртай бөгөөд Й.Столтенберг үүрэг хариуцлагаа ухамсарлан албан тушаалдаа үлдэхийг зөвшөөрнө.
НАТО-гийн орнууд шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд хэн бүхний сэтгэлд нийцэх хүнийг сонгоход хэцүү бөгөөд Й.Столтенбергийн эрх мэдлийг сунгах нь харилцан буулт хийх болно гэж FT онцолжээ.
Польшийн эрх баригчид тус байгууллагын зүүн жигүүрийн удирдагчийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг дэмжиж байгаа талаар өмнө нь The Wall Street Journal мэдээлжээ. Тэдний бодлоор хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс эсвэл ОХУ-ын зэргэлдээ мужаас ерөнхий нарийн бичгийн даргыг томилох нь Москвад дохио болно.
Үүний зэрэгцээ Нью-Йорк Таймс сонинд бичсэнээр Брюссель Европын холбооны аль нэг улсын төлөөлөгчийг НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар харахыг хүссэн байна. Европт тус холбоог Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен удирдах ёстой гэдэгтэй санал нэг байна.
Эх сурвалж: www.polit.mn